МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзлаа
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ) Ерөнхийлөгч Л.Нинжжамц, Дэд ерөнхийлөгч Г.Байгалмаа, зөвлөх П.Сайнбилэг нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзлаа.
Уулзалтаар МСНЭ болон нийслэлийн удирдлагын хамтын ажиллагаа, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих боломж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Талууд нийслэлийн хөгжил, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ойлголцож, цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.
May be an image of text
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.