Увс аймагт сураггүй болсон малчныг эрэн хайж байна
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг дэвсгэрт байрлах Маш гэх газарт малчин А сураггүй болжээ.
Тодруулбал, малчин А аравдугаар сарын 15-ны өдрийн 07.00 цагийн орчимд малаа хайхаар явсан бөгөөд тухайн өдөр 16.50 цагт сураггүй болсон тухай дуудлага холбогдох байгууллагуудад ирсэн байна.
Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрлийн ажиллагаанд эрэлч нохой, дрон ашиглан малчныг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.
Одоогоор малчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.