ЕБС-ийн сурагчид нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний чиглэлийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас “Монгол Улсын Төрийн дууллын өдөр” төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний түүх, соёл, Төрийн дуулал, төрийн далбааны үнэ цэнийг сурталчлан таниулах зорилгоор орон даяар 910 сургуулийн 557,225 суралцагч Төрийн дууллыг нэгэн зэрэг дуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож байна.
Монгол эх орны маань гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд Төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр хамтдаа эгшиглүүлж, эх орноороо бахархах, үндэсний үнэт зүйлээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж байна.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.