"Де факто" Д.Жаргалсайхан сонгуульд нэр дэвшихээ үгүйсгэв

"Де факто" Д.Жаргалсайхан сонгуульд нэр дэвшихээ үгүйсгэв

ХҮН намаас УИХ-ын сонгуульд оролцох гишүүдээ зарласны дараа тойрог удирдан, сонгуульд оролцох хүмүүсийнхээ нэрийг зарласан.

Тухайлбал, ХҮН намын дарга Т.Доржханд Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн 10 мандат бүхий тойрогт нэр дэвшихээр дурдсан байв. Харин хотын бүсчлэлд ХУД-т Де факто Д.Жаргалсайхан, Баянгол дүүрэгт "Нээлттэй нийгэм" форум Д.Энхбатыг баг ахлан нэр дэвшин гэж зарласан.

Гэвч ХҮН намаас гаргасан мэдээллийг "Де факто" Д.Жаргалсайхан үгүйсгэж, " ЗАЛРУУЛГА: "Намайг надгүйгээр гэрлүүлчихсэн байна" гэж орос зүйр үг байдаг. Тийм л юм болжээ энэ одоо. Юун нам мам болов оо. Би ямар ч намын гишүүн биш, бас сонгуульд орохгүй шүү" гэж өөрийн нүүр хуудастаа бичжээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.