Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

-Төмөр замын царигтай холбоотой эргэж буцсан ШИЙДВЭРҮҮД-

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг хийснээр нүүрсний экспорт 120 сая тоннд хүрч, эдийн засаг хоёр дахин тэлнэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдэж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээ ид яригдаж байна.

АЛДАГДСАН БОЛОМЖ: ХЯТАДЫН ТАЛ 2,3 ТЭРБУМ ДОЛЛАР, МОНГОЛЫН ТАЛ 18,5 ТЭРБУМ ТӨГРӨГ

2015 оноос хойш бүхэл бүтэн 9 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт яагаад ингэтлээ гацсан тухай яриа тусдаа том сэдэв. Шулуухан, товчхондоо бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр замаа нарийн царигаар барьвал Хятадаас танк орж ирнэ гэж тархи угаасаар өргөн царигаар барьж байгуулсан нь хөгжлийн хурдыг 9 жилээр гацаасан. Үүнийг улс төрийн хүрээнд Х.Баттулга Кремлийн даалгавраар улс орноо зориуд хорлосон гэж үзэх нь ч бий. Хэрэв уг төмөр замыг ярьсан хэлснээрээ нарийн царигаар барьчихсан бол өнөөдөр бид 14 мега төслийн эхэнд Гашуунсухайт-Ганцмодыг цоо шинээр эрэмбэлж ирээд ингэтлээ ажил удахгүй байв.

content 1256 462574799 5311817535

Түүнчлэн мухар төмөр зам буюу хоёр улсын төмөр замын цариг зөрснөөс болж өнгөрсөн хугацаанд Хятадын тал 2,3 тэрбум доллар, Монгол Улс 18,5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоолол гарчээ. Хэдхэн тоо баримт дурдъя.

content 1256 462563587 8353557822

content 1256 324784 09112024 1731

content 1256 AI H674XU60T7 6HD3MQ

content 1256 эүтүж

Жич: Яг өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” групп хооронд яригдаж буй төсөл шиг хэлэлцээр тухайн үед яригдаж байсныг зогсоосон гэсэн үг.

content 1256 467479430 4196420577

content 1256 0355d22a54086094893d

ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГТАЙ ХОЛБООТОЙ ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРҮҮД

“Энержи Ресурс” ХХК анх 2008 онд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г нарийн царигтайгаар боловсруулсан. Тухайн үед Монгол Улсад төмөр замын царигийн талаар хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй.

content 1256 bb1

content 1256 46257458510220023258

Жич: 1425мм буюу нарийн цариг нь олон улсын стандарт бөгөөд төмөр замын нарийн царигийг 1937 оноос хойш дэлхийн буюу олон улсын стандарт гэж үзэх болсон. Өмнөд хөрш БНХАУ ч энэхүү стандартыг мөрддөг бөгөөд дэлхийн нийт төмөр замын 63 хувь уг стандартаар баригдсан байдаг байна.

ГУРВЫГ ЦОГЦООР БУЮУ “ЧАЙНА ЭНЕРЖИ”-ГИЙН ТАВЬСАН САНАЛ

content 1256 632543 1856134716351

Хоёр улсын хилийг төмөр замаар холбох тус бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь 979 тэрбум төгрөг. Санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана. Санхүүжилтийг хоёр тал гаргах бөгөөд гүйцэтгэлийг Хятадын компани хийнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн хүрээнд мухар төмөр замыг холбохоос гадна нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээг мөн давхар үзэглэж, “Гурвыг цогц”-оор гэсэн зарчмаар хамтран ажиллана гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тодотгож буй.

content 1256 ca3cba7225693129ecd9

Өөрөөр хэлбэл Хятадын тал буюу “Чайна энержи” төмөр замын бүтээн байгуулалтаас гадна нүүрсний үнийг биржийн биш урт хугацааны үнээр тогтоох, мөн Тавантолгойн бүлэг ордоос хоёр ордод олборлолт хийх буюу уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж байж уг гүүрэн байгууламжийн үр ашиг гарна гэсэн агуулга бүхий саналыг манай талд тавьсан. Эл цогц гэрээний асуудал өдгөө ид яригдаж байгаа бөгөөд нүүрсний тогтвортой үнэ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудал дээр зөвшилцөж чадвал хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 он гэхэд Монгол, Хятад хоёр улсын хоорондох хоёр дахь төмөр замын гарц нээгдэнэ.

Цаашилбал өдгөө мөн л гацаанд буй Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын төмөр зам холбогдох боломж нээгдэх аж.

content 1256 Captureццц

Эдгээр гарцууд нээгдснээр манай улсын нүүрсний экспорт жилдээ 120 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцооллыг салбарын мэргэжилтнүүд хийж буй.

2024 оны эхний 10 сарын байдлаар манай улсын нүүрсний экспорт өмнөх оныхоос 39.1 хувиар өссөн дүнтэй буюу оны төгсгөл гэхэд 78 сая тоннд, ирэх онд 83 сая тоннд хүргэнэ гэсэн төсөөлөл бий. Товчхондоо экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа хоёр дахин тэлэхэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам нэн чухал хүчин зүйл болоод байна.

Энэ удаад бид урд хөрштэй үг хэлээ ололцож чадахгүй бол ахин ийм боломж олдохгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний хэрэглээ өдөр, өдрөөр хумигдаж буй энэ цаг үед бид газар доорх баялгаа валют болгож, үр шимийг нь хүртье гэвэл “Чайна энержи”-гийн зүгээс тавьж буй саналыг улс төржихгүйгээр ухаалгаар хүлээж авах нь юу юунаас чухал болоод байна.

М.Уранчимэг

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.