Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна

Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм. Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн 5 дугаар сараас эхлүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан өнөөдөр тус байршилд ажиллалаа. Энэ үеэр барилгын ажлын явцад тулгамдаж буй асуудлыг шийдлээ.

content 1303 66ab69ae830dde4caf39

Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг эмнэлэг нь 300 хүний ортой. Тус эмнэлэгт нийт 600 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бөгөөд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм. Тус эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.