Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм.

content 1307 66cc5e181ad23e72dd9a

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус төв нь нийт дөрвөн алба, 72 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлж байв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шүд, эрүү, нүүрний урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах төлөвлөгөөг нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран гаргаж, цаашид хамтран ажиллах шаардлагатай. Шүд, эрүү, нүүрний эрүүл мэнд тэр дундаа амны хөндийн ариун цэвэр эрүүл байхын үндэс. Мөн цаашид эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг үе шаттайгаар сайжруулна” гэдгийг онцоллоо.

content 1307 66cc5e391ad23e72dd9a

content 1307 66cc5e461ad23e72dd9a

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.