Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

09.30 цагт: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барина. Утас: 8805-7167.

-Засгийн газрын хуралдаан болно.

10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаан тус тус болно.

10:00-11:30 цагт: Нээлттэй нийгэм форумын байранд: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Монголын хийн түлшний холбоо хамтран “УЛААНБААТАРЫН УТААГ ШИЙДЭХ АРГА ЗАМ, ШИЙДЭЛ” сэдвээр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ЭМЯ-нд: Томуу ба томуу төст өвчлөлийн мэдээлэл болон зөвлөмж өгнө

-Монгол-Оросын шинэ жилийн үзэсгэлэн, худалдаа ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо нээгдэж байна. Үзэсгэлэн-худалдаа 12-р сарын 22 хүртэл үргэлжлэн гарна.

-Нийслэлийн өрхийн эмнэлгүүд 21.00 цаг хүртэл илүү цагаар ажиллаж байна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа гарч байна. 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.