Нэг сарын хугацаанд 130 хүн чарганаас унаж бэртжээ
2024 оны 11 сарын 01-наас 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 130 хүн чарганаас унасан шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ. Үүний 54 хувь /71/ нь эрэгтэй, 45 хувь /59/ нь эмэгтэйчүүд байна. Нийт тохиолдлын 66 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа юм.
Иймд цана, чарга, мөсөн гулгуурт гулгахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Чаргаар гулгахдаа анхаарах зөвлөмж
• Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх
• Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
• Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
• Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна
• Мөсөн гулгуурт гулгахдаа бусдын аюулгүй байдалд анхаарч, цуварч, эхний хүүхэд гулгаж дууссаны дараа гулгана. Мөн гулгах үедээ бусдыг түлхэх, шахах, зогсож гулгахгүй байхыг анхааруулав.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.