Томуугийн тархалт улаан түвшинд хүрчээ
Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг. Өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрчээ.
Тодруулбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байгаа аж. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм байна. Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Энэ нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлттэй гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжилтэн хэлэв.
Энэ жилийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд огцом нэмэгдэж, орны ачаалал ихээр үүсчээ. Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байгаа юм байна. Амьсгалын замын уушгины үрэвслээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагаас нэмэлтээр орны ачааллыг бууруулахын тулд Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдэд ор нэмж ажиллаж байгаа гэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.