Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маргааш өдрөөс 792 мянга төгрөг болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маргааш өдрөөс  792 мянга төгрөг болно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Тодруулбал, одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгийг амьдрах зардалд хүрэлцээ муутай гэж үзсэн юм. Тиймээс 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувь нэмэгдэж 792 мянган төгрөг болно.Дээрх хурлаар 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргасан билээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.