Ирэх онд ипотекийн зээлд 1.2 их наяд төгрөг зарцуулна

Ирэх онд ипотекийн зээлд 1.2 их наяд төгрөг зарцуулна

Ирэх онд ипотекийн зээлийн нийт эх үүсвэрт 1.2 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарсан. Учир нь Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум, хуримтлалын сангаас 500 тэрбум, арилжааны банкуудаас 200 тэрбумын санхүүжилт олгохоор тус тус тооцоолсон байна.. Зээлд хамруулахдаа хотын А болон бусад бүсийг тооцож, зээлийн хүүг 8-9 хувийн хооронд ялгавартай тогтоохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна.

Мөн энэ онд нийт зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд буюу 6 хувийн хүүтэй орон сууцны зээл хэлбэрээр олгох аж. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан албан мэдээлэлдээ залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэр бүлд нь бий бол, төрийн албан хаагч бол зэрэг байдлаар орон сууцны зээлд хамруулахдаа урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой гэж үзээд байна.

Мөн амины орон сууцанд зээл олгох асуудлыг судлаж байгаа бөгөөд амины орон сууцыг зээлд хамруулахдаа тавих шаардлага, стандартыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор судлаж эхэлжээ.Ингэснээр ирэх оноос амины орон сууц болон, нийслэл дэхь орон сууцуудыг бүсчилсэн хэлбэрээр зээлийн хүүг төрөлжүүлэх байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүрээг шинэчлэж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.