Нийслэлийн хэмжээнд 176 уулзвар, гарц, зам дээр 2600 ширхэг камер суурилуулжээ
НЗДТГ-аас дүүргүүдийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төв байгуулах ажлын хүрээнд Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүргийн дэд төвүүдийг шинээр байгуулсан, одоо системийн туршилтууд хийгдэж эхэлжээ.
Харин Сүхбаатар дүүргийн дэд төвийн барилгын ажил явагдаж байгаа бол Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул ажлын явц бага зэрэг хойшлогдсон байна. Учир нь дүүргүүдийн эрчим хүчний барилга угсралтын ажлаас болжээ.
2024 онд 176 уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий тээврийн хэрэгслийн дугаар таних, авто замын хөдөлгөөнд хяналт хийх, нөхцөл байдлыг харах, бодит цагийн өгөгдөл цуглуулах, зөрчил илрүүлэх гэх мэт зорилготой нийт 2600 ширхэг камер суурилуулаад байна. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон. Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замыг харах зориулалттай камеруудыг мөн нэмэлтээр суурилуулсан байна. Тэр олон камерыг хүний хүчээр харж хянаж чадахгүй учраас ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлж, бүх камеруудыг нэгтгэсэн. Камерын тусламжтай гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн тооллого, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэг төрөл бүрээр ашиглах боломжтойн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.