Хилийн зарим боомтууд энэ сарын 8 өдрийг хүртэл түр ажиллахгүй

Хилийн зарим боомтууд энэ сарын 8 өдрийг хүртэл түр ажиллахгүй

Хилийн боомтуудын 2025 оны нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу, төмөр замын Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу, Алтанбулаг, Эрээнцав автозамын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Монгол-Оросын хилийн Цагааннуур, Ханх, Ульхан боомтууд нэгдүгээр сарын 1- 8-ны өдрүүдэд Тэс, Арцсуурь боомтууд 2025 оны нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд тус тус түр хаана. БНХАУ-ын талаас тус улсын хаврын баяр буюу билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтуудыг түр хаах хуваарийн санал одоогоор ирээгүй байгаа аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.