Н.Цэрэнбат ирэх сонгуульд баруун аймгуудыг зорино

Н.Цэрэнбат ирэх сонгуульд баруун аймгуудыг зорино

Сайд асан Н.Цэрэнбат УИХ-ын гишүүн явахдаа чамгүй хэл аманд өртөж байсан удаатай. 2020 оны сонгуулиар дахин сонгогдож чадаагүй тэрээр “Эрдэнэс Оюутолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгвэл оны өмнө ажлаа хүлээлгэн өгч, УИХ-даа дахин хүч үзэхээр шулуудсан гэнэ. Тэрээр 2016 онд Увс аймагт нэр дэвшин сонгогдож байсан. Тэгвэл энэ жилийн сонгуульд хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод нэр дэвшинэ гэсэн таамаг байна.

Сайд явсан тэрээр 138 сая 501 мянган төгрөгийн жилийн орлоготой гэнэ. 

Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 36 сая 612 мянган төгрөг. Нэг тэрбум 462 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.

322 сая 870 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай, 30 адуутай, нэг тэрбум 80 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 613 сая 382 мянган төгрөгийн хадгаламжтай байна. Мөн 642 сая төгрөгийн авлагатай ажээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.