УДШ-ээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзжээ

УДШ-ээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзжээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэдэнд холбогдох шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ногдуулж байв.

Шүүгдэгчид шүүхээс ногдуулсан дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээж эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч тус шүүх тэдэнд ногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм. Ингээд тэд УДШ-д хандсан ч тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.