21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

Энэ оноос эхлэн Аймгийн баяр наадам болон Бүх цэргийн баяр наадамд барилдаад шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болно. Тодруулан хэлбэл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд 2023 оны долоодугаар сарын 7-нд ийм заалт нэмсэн байдаг. Энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр болжээ. Допингийн шинжилгээ хийхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих нь хуулиараа Засгийн газрын эрх.

Тэгэхээр 21 аймгийн баяр наадамд шөвгөргөсөн 84 бөх, Бүх цэргийн баяр наадам жилд нэг удаа болдог гэхээр нийт 88 бөхөөс жил болгон допингийн шинжилгээ авдаг болох нь. Энд шаардагдах төсвийг тэгэхээр Засгийн газар гаргах юм. Хэрэв шөвгөрсөн бөх допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцдог. Харин шинжилгээ өгөөд, хориглосон бодис илэрсэн бол В сорьцоо шинжлүүлж болно. В сорьцын шинжилгээний төлбөрийг тухайн бөх өөрөөсөө төлөх юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.