Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана
Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны тэмцээн Мараккогийн Касабланка хотод болох Африкийн нээлттэй тэмцээнээр эхэлж байна. Тэгвэл “Их дуулга”-ын цуврал тэмцээн ирэх сарын 1-нд эхлэх юм. Тодруулбал, Францын Парис хотод ирэх сарын 1-нд “Их дуулга”-ын эхний цуврал тэмцээн болно. Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг. Лос Анжелесийн олимпын мөчлөгийн анхны “Их дуулга”-д одоогоор 21 орны 150 гаруй жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглох юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана. Манай жүдочид энэ сарын 28-нд Парисын зүг хүлгийн жолоо залах аж. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд “Их дуулга” ангиллын 10, гранпри ангиллын гурван тэмцээн зохион байгуулна. Үүний нэг болох Улаанбаатарын “Их дуулга” ирэх долдугаар сарын 25-нд Монголд болох юм. Тэгвэл ДАШТ зургаадугаар сарын 13-нд Унгарын Будапештад, ААШТ дөрөвдүгээр сарын 24-нд Тайландын Бангкок хотод эхлэх хуваарьтай байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.