Хяргас нуурын мөс цөмөрч суудлын автомашин суужээ
Увс аймагт Хяргас нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2025.01.06/ 00:00 цагийн орчимд энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Улмаар тус Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөс цөмөрч суусан байсан тул татан гаргах ажиллагааг 08:00 цагаас эхлүүлсэн гэж мэдээллээ. Осол болсон газар аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км зайтай аж.
Нэгдүгээр сард ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.