Нийтийн тээвэрт үйлчилж байсан 23 троллейбуснуудыг зогсоожээ

Нийтийн тээвэрт үйлчилж байсан 23 троллейбуснуудыг зогсоожээ

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан 23 троллейбусыг энэ сарын 1-нээс бүрэн зогсоожээ. Үйлчилгээнд явж байсан троллейбусны насжилт нь дууссан байна. 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлснээ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн. Нийслэлийн нийтийн тээвэрт одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.