Н.Нандинцэцэг насанд хүрэгчдийн ангилалд 10-р байранд орлоо
Өмнөд Солонгос улсын Пёнчан хотын "Alpensia" олимпын замд гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. 79 дэх удаагийн насанд хүрэгчдийн тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдааны дүн гарлаа.
Монгол улсын тамирчин, 17 настай Наранбатын Нандинцэцэг 43:37.2 цагийн амжилтаар 10-р байр эзлэв. Энэ зайд нийт 14 тамирчин уралдсан ба манай тамирчин өсвөр, залуучуудын ангилалдаа өндөр амжилт үзүүллээ. Энэ орны тамирчин Хан Да Сом 36.29.1 цагийн амжилтаар улсынхаа аварга цолыг хүртлээ. 17 настай дунд сургуулийн сурагч Н.Нандинцэцэг гүйлтийн цанын спортоор тасралтгүй хичээллэж байгаа ба өнгөрсөн онд болсон "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцсон билээ.
Анх удаа Өмнөд Солонгосын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Н.Нандинцэцэг маргааш дахин уралдаантай.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.