2020-2024 оны парламентад дахин сонгогдоогүй 38 гишүүнээс 30 нь “тэтгэмж“ авах хүсэлтээ гаргаж, эхний сарын тэтгэмжээ авсан байна
УИХ-ын гишүүнд 38-46 сая төгрөгийн тэтгэмж олгох хуулийн заалт сүүлийн үед олны шүүмжлэл дагуулаад байна.
Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41.9-д “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж … олгоно” гэж заасан... 1997 оны УИХ-ын тухай хуульд "дахин сонгогдоогүй гишүүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох"-оор заасныг 2006 оны хуулиар 12 сар болгон өөрчилснөөс хойш 2020, 2024 оны хуульд хэвээрээ туссан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Б.Баасандоржоос өчигдөр тодруулахад “126 гишүүний 81 нь анх удаа сонгогдсон.
Дахин сонгогдоогүй бүх гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсны дараа олгодог тэтгэмжийг аваагүй. Энэ тэтгэмжийг авахдаа өөрөө өргөдлөө өгдөг бөгөөд 10 гаруй гишүүнд олгосон” хэмээсэн. Гэтэл УИХ-ын ЕНБД Б.Баасандорж өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн ярилцлагадаа “Өмнөх 76 гишүүнтэй УИХ-д ажиллаж байгаад бүрэн эрх нь дуусгавар болсон 30 орчим гишүүн УИХ-ын гишүүний тэтгэмж авсан” гэв.
УИХ-ын ЕНБД Б.Баасандорж тэтгэмж авсан УИХ-ын гишүүдийн тоог хоёр өдрийн зайтай хоёр өөрөөр мэдээлж, олон нийтийг төөрөгдөлд орууллаа...
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.