Нэгдүгээр сарын 8-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт энэ сарын нэгнээс хэрэгжиж байгаатай холбогдуулж Ахмадын үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
13:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их засаг” танхимд болно.
-УИХ-ын даргын 2024 оны 90 болон 107 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Номинцэцэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тулгуурлан мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд гавьяат тамирчин Ц.Шаравжамц АНУ-ын Чикаго хот дахь "Монгол авьяас академи"-тай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлж, АНУ-ын AAU хүүхдийн лигт оролцох гэж байна. Тус тэмцээн болон сонгон шалгаруулалтын талаар энэ үеэр мэдээлэл хийнэ.
-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.
-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
-Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн” энэ сарын 7-20-ны өдрүүдэд “Блью Моон” галерейд гарч байна.
-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.