Эрдэнэс Таван толгой компани 1.7 тэрбум төгрөгөөр 182 ширхэг хяналтын камер авна

Эрдэнэс Таван толгой компани 1.7 тэрбум төгрөгөөр 182 ширхэг хяналтын камер авна

Эрдэнэс Таван толгой ХК-аас 1.7 тэрбум төгрөгөөр хяналтын камер авах тендерийг өнөөдөр зарлажээ.

Өмнөговь аймаг, Цогтцэций дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-н гаалийн хяналтын бүсийн талбайн үйл ажиллагааны хяналт хийх, нүүрс тээврийн 8.2км авто замын хяналтыг хийх сүүлийн үеийн дэвшилтэд технологийн камер, дагалдах программ хангамж, дэд бүтэц, аюулгүй байдал, мэдээллийн системийн түргэн шуурхай байдлыг хангах, “Шуурхай, удирдлагын төв”-д хянах, удирдах боломж бүхий хяналтын камерын систем суурилуулах зорилготой тендерийн төсөвт өртөг нь 1 тэрбум 739 сая төгрөг юм.

Техникийн шаардлагад дурдсанаар нийт 182 ширхэг камерыг заасан байршлуудад суурилуулах ба бусад холбогдох тоног төхөөрөмж, шонгуудыг мөн авах аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.