2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмнэ

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмнэ

"Нийгмийн даатгалын багц хууль" батлагдсанаар тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр /2024.01.09/ мэдээлэл өгсөн.  

Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилнэ. 

Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрхзүйн зохицуулалтыг хийж өгсөн.

Зарим жил тэтгэвэр нэмэгддэггүйг ахмадууд хэлдэг. Харин зарим жил инфляцын түвшнээс багаар нэмэгдэх гээд байдаг. Сонгуулийн өмнөх жил улс төржүүлж нэмлээ гэсэн шүүмжлэлүүд бий. 

Дээрх хууль батлагдсанаар тэтгэврийг инфляцтай уялдуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байна." гэжээ. 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.