Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхэд 240 их наяд төгрөг хэрэгтэй
Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа дахь удаагаа ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.5 сая хүрэх төлөвтэй байна.
Иймээс тэдэнд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн тээвэр, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх таталцлын бүсүүдийг бий болгох зэрэг хот байгуулалтын стандартад тавигддаг бүхий л суурь үзүүлэлтээр хөгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа.
Тухайлбал, явган хүний замын уртыг одоо байгаагаас 9 дахин, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх бол авто замын сүлжээг 17.000 км-ээр уртасгана. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цагийн хурдтай байгааг 22.5 км/цагт хүргэх боломж бүрдэнэ. Мөн айл өрхүүдийн 80 орчим хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжаар хангах зорилго бүхий мастер төлөвлөгөөг өргөн барилаа” гэв. Мөн энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 240 их наяд төгрөг хэрэгтэй бөгөөд 120 их наяд төгрөгийг улс болон нийслэлийн төсвөөс гаргана гэсэн тооцоог хийгээд байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.