Женко Х.Баттулгын бүтээл мухар төмөр замаас болж Монгол Улс 23 тэрбум ам.доллар алдсан

Женко Х.Баттулгын бүтээл мухар төмөр замаас болж Монгол Улс 23 тэрбум ам.доллар алдсан

2025.01.08-ны үдэш UBS, ТВ5, Тэнгэр зэрэг телевизүүдийн оргил цагаар өөр хөтөлбөрийн дундуур гэнэт нэгэн нэвтрүүлэг зүсэн орж ирж, үзэгчдэд хүрсэн нь шуудхан хэлэхэд Женко Х.Баттулга, түүний пропогандист, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх тусгаар ах “Херо” Х.Баатар, Х.Баатарын найруулсан “Монгол Хаан” жүжгийн продюсер гэхээс өөр тодотголгүй болсон А.Амундра, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын найруулсан улс төрийн ээлжит захиалгат нэвтрүүлэг, тархи угаалт байв.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын мухар төмөр зам, танкны үлгэрийг баллуурдах зорилготой уг нэвтрүүлэг бүхэлдээ худал хуурмгаас бүтжээ. Үнэн зүйл гэвэл тэнд өнөөгийн Засгийн газарт багтаж буй төмөр замын хил холболтын төсөлтэй холбоотой хэдэн сайд, гишүүдийн яриа, факт байв аа. Бодвол тэднийг 10 жил гацсан мухар төмөр замыг бидний Засгийн газар гацаанаас гаргалаа ирж энэ тухайгаа ярь гэж танхимын тэргүүн нь лүндэг буулгасан болов уу. Тэд ярьсан. Ярьсныг нь харамсалтай нь Женко Х.Баттулгын нүглийг цайруулах пропоганда сценарийн нэг хэсэг болгож ашиглажээ. Угаас “Херо” Х.Баатар ийм муу аргадаа гаршсан найруулагч билээ. Нэлээн олон сайд, дарга нар дээрх нэвтрүүлгийн дараа толгойгоо шааж суусан болов уу гэж найдна. Бусдаар ердөө 10 жилээр тоологдох, тун саяхны болж өнгөрсөн бодит түүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бодит үйлдсэн нүглийг баллуурдах зүрх, зорилго жишээ нь лав Д.Амарбаягалан даргад үгүй байх ёстой.

Олныг үл нуршин юу худал, юу үнэнийг хэдхэн баримт, фактаар өгүүлье.

НЭГ

Худал: Нэвтрүүлгийн эхэнд үеэ өнгөрөөсөн АН-ын улс төрчид болох З.Энхболд, буурал хэмээх А.Гансүх нар экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон “Эм Си Эс”-ийнхэн Тавантолгойн бүлэг ордыг бүхэлд нь Хятадад өгөх тохиролцоо хийж байсныг олж мэдсэн бөгөөд чухам ийм учраас 2015 оны яриа хэлэлцээрийг 39 гишүүний хамтаар тэмцэж байж УИХ дээр гэрээг гацаасан юм гэнэ. Ингэж улсаа аварсан ардын баатар нь чухамдаа Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй бидний өмнө нь бичиж байсан 41 танкчин юм байх. Тэд Монголын хөгжилд гай биш гавьяа байгуулсан гэдгийг УИХ-ын экс дарга З.Энхболд удаа дараа нотлон хэлсэн нь олны анхаарлаас холдсон өөрийгөө дахин нэг тодруулах гэсэн ядмаг оролдлого байлаа.

Улс төрд хөл тавьсан цагаасаа Женкогийн болж бүтэхгүй бүхнийг гардан гүйцэтгэж ирсэн буурал хэмээх А.Гансүх 280 сая ам.доллараар овоолсон шороо гэгдэх даланг тасралтгүй үргэлжилсэн дэд бүтэц хэмээн жишим ч үгүй ярив. Тун саяхны түүхийг ингэж гуйвуулан ярьж суух энэ хоёр хүнд ичих нүүр байдаг болов уу? Эсвээс тэд Женкод насаараа төлж барагдахгүй өр, өглөгтэй улс байх.

Үнэн түүх гэвэл тэртээ 2015 онд ямар ч асуудалгүй холбогдчих байсан төмөр замын царигийг зориудаар зөрүүлж, төрийн бодлогын түвшинд гацаасан гол автор нь Х.Баттулга ба 40 гишүүн билээ. Нотлохын тулд албан ёсны баримт бичгээс хэсэгчлэн хүргэе.

ЗТХЯ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих эрх олгосон товчоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор 2008-2024 оны хооронд ҮАБЗ-ийн 2 зөвлөмж, УИХ-ын 5 тогтоол, ЗГ-ын 45 тогтоол, тэмлэглэл, эрх зүйн баримт бичгүүд батлагдан гарсан байдаг. Эдгээрээс хураангуйлан дурдвал:

  • 1. 2008 он: Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 252-р тогтоолоор Ухаахудагийн ордоос Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК-д олгосноор тус чиглэлд төмөр зам барих ажлын эхлэл тавигдсан.
  • 2. 2010 он: УИХ-аас 2010 онд баталсан Концессын тухай хууль, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” зэргийг үндэслэн Засгийн газрын 2012 оны 5-р сарын 161-р тогтоолоор “Ухаахудагийн ордоос Гашуунсухайт боомт хүртэл төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК-д олгож, барих-ашиглах- шилжүүлэх концессын гэрээ байгуулан өргөн царигийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн.
  • 3. 2012 он: Гэвч Засгийн газрын 2012 оны 11-р сарын 121-р тогтоолоор “Энержи Ресурс” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж төмөр зам барих эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.

Шалтгаан нь: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”  Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32, 07/04-р зөвлөмжүүдийг тус тус үндэслэн концессийн гэрээг цуцалсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд олгохоор заасныг зөрчсөн гэж үзжээ.

  • 1. 2013 он: Засгийн газрын 2013 оны 28-р тогтоолоор концессын эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, барилгын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
  • 2. 2014 он: Засгийн газрын 2014 оны 268-р тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн.
  • 3. 2015 он: Үүний дагуу Монгол Улсын мега төсөл хариуцсан сайд М.Энхсайханы ахалсан хэлэлцээр байгуулах ажлыг 2015 оны 5-р сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж зогсоосон.
  • 4. 2018 он: Засгийн газрын 2018 оны 242-р тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын зөвшөөрлийг цуцалж, “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 онд барьж дуусгасан болно.

Өөрөөр хэлбэл өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БНХАУ-ын “Чайна Энержи” компанитай үзэглэхээр зэхэж буй төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс экспортлох гэрээ хэлэлцээрийг тэртээ 2015 онд М.Энхсайхан сайдын ахалсан Ажлын хэсэг хийх гэж байсныг гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бланкан дээр нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, хэлэлцээрийг нарийн царигийн төмөр замтай нь эсэргүүцэж зогсоосон түүхтэй. Эд тухайн үеийн засгаа бойкотолсон байдаг. Улмаар өдгөө “шувуу” болон эх орноосоо зулбасан тухайн үед “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Удаанжаргал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Үндсэн хууль зөрчсөн явдал хэмээн ҮХЦ-д гомдол гаргаснаар нарийн цариг үүрд “булшлагдаж”, өргөн цариг бүхий мухар төмөр баригдсан түүхтэй.

Экс гишүүн Л.Эрдэнэчимэг Женко Х.Баттулгын утсан хүүхэлдэй байсныг энд дурдах нь илүүц ч байж мэднэ. Х.Удаанжаргалын тухайд чухамдаа Х.Баттулгын түлхээсээр “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар томлогдож, хожим буюу 2021 онд Ерөнхийлөгч болсон Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол хэргэмээр шагнуулсан байдаг. Төмөр замын нарийн царигийг гацаасных нь шагнал юмдаг уу даа.      

ХОЁР

Худал: Нэвтрүүлгийн турш Женко Х.Баттулга, буурал А.Гансүх хоёр төмөр замын өргөн, нарийн цариг хамаагүй, бид өнөөдөр төмөр замаар Хятадтай холбогдчихлоо. Бид л ийм гавьяа байгуулсан юм шүү дээ ухааны юм ярив. Болоогүй төмөр замаа өргөн царигаар барьсных Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг тэргүүтэн Тавантолгойн бүлэг ордыг Хятадуудад 100 жилээр өгөх гэж байсан аюулаас аварсан юм гэнэ. Ийм ичгүүр, сонжуургүй байж бас болно оо!

Ц.Элбэгдорж уг төмөр замыг яагаад нарийн царигаар бариулах гээд улайраад байсан бэ гэвэл Кайманы аралд бүртгэлтэй MMC компанийн охин компани болох “Энержи Ресурс”, Ж.Оджаргалд л уг төмөр замын бүтээн байгуулалтыг өгөх гээд байсных юм гэж үлээнэ. Ай яа яа. Ингэж худлаа ярьж болохгүй дээ.

Үнэн түүх тэгвэл энд байна:

ЗТХЯ: Төмөр замын царигтай холбоотой шийдвэр 

  • 1. 2008 он: “Энержи Ресурс” ХХК 2008 онд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг нарийн царигаар боловсруулсан. Тухайн үед Монгол Улсад төмөр замын царигийн талаар хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй.
  • 2. 2010 он: УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогод шинээр барих төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд 1520 мм /өргөн/ царигтай байхаар мөн бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх хилийн боомтын төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар, УИХ—д танилцуулж, шийдвэрлүүлэх”-ээр тус тус заасан болно.
  • 3. 2012 он: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 161-р тогтоолын дагуу “Энержи Ресурс” ХХК-тай концессын гэрээ байгуулж, өргөн царигаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн.
  • 4. 2014 он: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар 2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьж байгуулсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн. Иймд УИХ-ын 2014 оны 64-р тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барихаар шийдвэрлэсэн бөгөөд энэ үеэс “Монголын төмөр зам” ТӨХК –ийн хариуцан гүйцэтгэж байсан өргөн царигийн төмөр замын барилгын ажил зогссон байна.
  • 5. 2020 он: Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 2014 оны 64-р тогтоол нь хууль зөрчсөн тухай 2020 оны 4-р дүгнэлт гаргаснаар тус тогтоолыг хүчингүй болгож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өргөн царигаар барьж байгуулахаар барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж БНХАУ-ын даргын айлчлалын үеэр онцлон хэлсэн үгнээс улбаалж төмөр замыг нарийн царигаар барих тухай шийдвэрлүүлсэн болохоос “Энержи Ресурс”, Ж.Оджаргалд давуу байдал олгох гэж өргөн царигийг эсэргүүцээгүй байдаг. Эсрэгээрээ Женко Х.Баттулга яагаад өргөн царигийг тэгтлээ их улайран тэмцсэний цаад шалтгаан нь өргөн царигийн төмөр замыг “Голомт”-ын Д.Баясгалан, А.Амундра тэргүүтэй бүлэглэл барьж байгуулсан бөгөөд энэ төслөөс /овоолсон шорооноос/ багагүй ашиг хүртсэн гэдэг. Нөгөө талаар Х.Баттулга нь Кремлийн даалгавраар эх орныхоо эсрэг зогсож, мухар төмөр зам барьсан гэх албан бус яриа тодорхой хүрээнд яригддаг. Мэдээж үүнийг нотлох боломжгүй, нотлох ч шаардлагагүй асуудал. Болсон явдлыг нэхэн санаж, сайтар анализ дүгнэлт хийвэл дээрх яриа үнэн ч байх магадлалтай байдаг.

ГУРАВ

Худал: Нэвтрүүлэгт 10 жил гацаанд байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан бүтээн байгуулалтыг Хятадын тал хариуцахаар болсон гэв. Үнэн нь уг бүтээн байгуулалттай холбоотой зардлыг талууд өөрсдөө гаргах бөгөөд харин бүтээн байгуулалт буюу ажлыг Хятадын компани хийж гүйцэтгэнэ. Үүнд 2023-2024 онд хийгдсэн ТЭЗҮ-ээр манай талаас 979 тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана гээд цагаан дээр хараар биччихсан байгаа билээ.   

Хамгийн хоржоонтой нь нэвтрүүлгийн төгсгөлд Женко Х.Баттулгад А.Амундра баяр хүргэж, 20 жилийн турш худал гүтгэлэгт өртөж явсан гэдгийг тодотгож байгаа юм. Үнэхээр ой гутам доромжлол гэвэл энэ биз ээ. Товчхондоо нэвтрүүлэг бүхэлдээ өнөөгийн Засгийн газрын дахин эхлүүлсэн төмөр замын холболтын хэлэлцээр Х.Баттулгын алдар гавьяа мэтээр ард иргэдэд ойлгуулах гэсэн тархи угаалт байв.

Монгол Улсын эдийн засаг, төсвийг уул уурхай, бүр тодруулбал нүүрс, зэс бүрдүүлдэг. Нүүрс, зэсээ бид урд хөршөөр дамжуулан гадаад зах зээлд гаргадаг. Тиймээс тээвэр, логистик үүнтэй холбоотой зардал шийдвэрлэх хүчин зүйлсийн жагсаалтад дээгүүр эрэмбэлэгддэг. Ялангуяа нүүрс, төмөр зам /тээвэр/ хоёр нэг зоосны хоёр тал юм.

Хэрэв 2015 онд Женко Х.Баттулга ба 40 танкчин эсэргүүцэж, бойкотлоогүй бол өнөөдөр бид төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт гэж цаг, мөнгөө үрэхгүй байлаа.

Хэрэв бид төмөр замаа өргөн царигаар бариагүй бол өнгөрсөн хугацаанд жилд 2,3 тэрбум ам доллар, 10 жилийн хугацаанд 23 тэрбум ам.доллар алдсан гэсэн албан ёсны тооцооллыг салбар яам гаргасан.

Яасан ийсэн Женко Х.Баттулгын гавьяа! Улсаа хорлож, боломжийг үгүй хийсэн хамгийн их нүгэлтэй танкчин нь Х.Баттулга. Төмөр замын холболт бол түүнд түй ч хүртээлгүй ажил бөгөөд эсрэгээрээ түүний тарьсан балаг, баасыг энэ Засгийн газар цэвэрлэж, шаварт хутгалдаж суугаа билээ. Эсрэгээрээ бид алдагдсан боломжоо Женко Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан, А.Амундра нараас авахуулаад эх орноосоо зулбасан “шувуу” Н.Удаанжаргалаас хүртэл нэхэмжлэх ёстой юм.

Түүх түүхээрээ, үнэн үнэнээрээ үлдэх учиртай.

М.Уранчимэг

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Уржигдар 17 цаг 32 мин

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

Уржигдар 17 цаг 02 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

Уржигдар 16 цаг 24 мин

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

Уржигдар 16 цаг 19 мин

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Уржигдар 15 цаг 34 мин

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

Уржигдар 15 цаг 16 мин

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

Уржигдар 09 цаг 21 мин

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

2026-04-23

Дулааны v цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-23

Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ

2026-04-23

Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авчээ

2026-04-23

Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

2026-04-22

Дээрэлхэлтийг мэдээлэх “Надад туслаач” суваг ажиллаж эхэллээ

2026-04-22

Хотын дарга Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна

2026-04-22

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

2026-04-22

Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа

2026-04-22

Элдэвтэй нь дэндсэн Баянаа

2026-04-22

“LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ

2026-04-21

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэргэжлийн томилгоо буюу Н.Эрдэнэбаяр гэж хэн бэ?

2026-04-21

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэргэжлийн томилгоо буюу Н.Эрдэнэбаяр гэж хэн бэ?

2026-04-21

“LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ

2026-04-21

Жүжигчин Б.Одончимэг анхны тайзны жүжигтээ Т.Бархүүг мөнгөөр “зодож” тоглуулав

2026-04-21

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

2026-04-20

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир яригдаж байна

2026-04-21

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

Уржигдар 09 цаг 21 мин

Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа

2026-04-22

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

2026-04-22

ЭМДС-аас олгосон төсвөөс өрхийн эмнэлэгийн дарга 194,6 сая төгрөг хувьдаа завшжээ

2026-04-21

ФОТО: Төрсөн өдрөө онцгойлон тэмдэглэсэн МУГЖ, поп дива Б.Сарантуяа тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгууллаа

2026-04-20

Хотын дарга Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна

2026-04-22

Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

2026-04-22

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23

Барууны хэв маяг, технократ стилээр имижээ бүрдүүлсэн С.Баярцогт АН-д эзлэх байр сууриа дахин бататгалаа

2026-04-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2026-04-20

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

2026-04-23

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

Уржигдар 15 цаг 16 мин

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Уржигдар 15 цаг 34 мин

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Уржигдар 17 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

2026-04-20

Сурталчилгаа