ЖЕНКОГИЙН ШИВЭР  

ЖЕНКОГИЙН ШИВЭР  

 -Өс зангидсан Х.Баттулга шинэ МАНАН-гийн загалмайлсан эцэг болсон уу?-

Моячууд буюу экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний нөхөд хоёр гурван телевизийн хөтөлбөрийг эвдэн гэнэт шахсан суртал ухуулгын нэвтрүүлгээ фэйсбүүкт төлбөртэйгөөр цацаад эхэлжээ. Тэгэх тусмаа л тэрхүү увайгүй нэвтрүүлгээс Женкогийн шивэр ханх тавьж байна. Олзуурхууштай нь олон нийт хулгар бөхийн шивэр, хулмасыг үнэрлээд л мэддэг болжээ. Энэ удаагийн пропоганда нь арай дэндүү бүдүүлэг, ил цагаан, улайм цайм байв. Тэр хэрээрээ захиалагч нь тодорхой. Сумаа тавьсан хүн нь Х.Баттулга, бай нь Ц.Элбэгдорж, спонсор бөгөөд продюссер нь Л.Оюун-Эрдэнэ гэж уншигдаж байгаа юм.

Сошиалаар Х.Баттулгыг эх орноо аварсан жинхэнэ баатар гэсэн уярам пост хөвөрч байгаа нь Херо Баатар, А.Амундра нарын дэглэлт яах аргагүй мөн. Нөгөө талд Ц.Элбэгдоржийг эх орноосоо урвагч, хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээд гэж цоллохын тулд Ерөнхий сайдыг хүртэл  утсан хүүхэлдэй болгон ашиглана гэдэг асар гүн өс хонзон. Ардчилсан намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр хүн яахаараа нэг нэгнээ үзэхгүй, нэг намд байтугай нэг улсад багтахгүй болтлоо өс зангидав. Нэхэн санацгаая.   

2022 он. Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай болж хуваагдсан. Нэг АН нь С.Эрдэнэ гэдэг даргатай, нөгөө АН нь Ц.Туваан даргатай. Гэтэл үнэн хэрэгтээ С.Эрдэнийн ард Ц.Элбэгдорж, Ц.Тувааны ард Х.Баттулга байсан юм. С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрыг М.Тулгат, О.Цогтгэрэл хоёроор солиод ч нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг л болсон. АН-ын хоёр экс Ерөнхийлөгч хөшигний цаана алалцсаар байв.

2019 оны нэгдүгээр сар. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, 5 жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцох үеэрээ “…Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж бай­сан М.Энхсайхан хийсэн. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Энэ хэр­гийг шалгуулъя” хэмээгээд 178 хуудас ба­римт гардуулж байв. Саяын нэвтрүүлэгт Х.Баттулга Тавантолгойг Хятадад 100 жилээр өгөхөөс аварсан 39 гишүүн гавьяатай гэх мэтээр дээрх агуулгаа л хоёр гурван удаа давтан ярина лээ.

                                                   Ц.Элбэгдорж: Х.Баттулгад хүний нөөц байдаггүй, Х.Баттулгад хулгайчийн нөөц л байдаг! 

Ц.Элбэгдорж яаж зүгээр суух вэ. Хариуг нь барьж таарна. 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цахим сүлжээгээр шууд ярилцлага хийж, тэр үеэрээ “Х.Баттулга бол хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би Эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн” гэх мэтээр ярьсан байдаг. Энэ үеэрээ тэрбээр “Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Иймээс хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм” хэмээсэн алдарт үгээ хэлсэн билээ.  

2017 оны долдугаар сар. Ц.Элбэгдорж шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгад халаагаа өгч, тамгаа гардуулахдаа С.Зоригийн хэргийг л битгий эргэж сөхөөрэй гэж гуйсан гэх явган яриа байдаг. Гэтэл өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийг гол хөзрөө болгож, Ц.Элбэгдоржийг уг хэрэгтэй холбон хар пиар хийсэн “Улаанбаатараас ярьж байна” гэж суртал ухуулгын бохир нэвтрүүлэг цацсан. Үүний ард өс зангидсан Женкогийн захиалга байсан байж мэднэ.

2014 оны нэгдүгээр сар. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг дуудаж уулзаад, “Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. Халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй” гэж хэлж байжээ.

2013 оны нэгдүгээр сар. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын гишүүдтэй ширүүхэн уулзалт хийсэн юм. Энэ нь бараг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг л загнах гэсэн зорилготой, хомрогонд нь бусад сайд нар эрүүний шөл уусан уулзалт байв. Ц.Элбэгдорж “Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа, Чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү” гэх мэтээр зад загнасан нь архив, түүх болон үлджээ

ЖЕНКО, ЭБИ ХОЁРЫН ХОЛБОО СҮЛБЭЭ, ӨС ХОНЗОН

Ц.Элбэгдорж нэгэнтээ “Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд тэр анх УИХ-д нэр дэвшсэн. Тэр үед АН-аас мандат олдохгүй байхад нь би нэр дэвших боломж олгож байлаа” хэмээн ярьсан байдаг. Эбигийн үг ортой байх. Бизнесмэн Женко Х.Баттулга 21 жилийн өмнө улс төрд орж ирэхэд Ц.Элбэгдорж Ардчилсан намын лидер байсан нь үнэн. Ийнхүү “амин найз” байсан хоёр хэзээ, юунаас болж зам салав гэдэг тодорхойгүй. Таамаг бол олон. Хэн  хэнийх нь амин хувийн эрх ашиг, бизнесийн сонирхол, улс төрийн карьер нэг цэгт огтлолцсон байж таарна. Тэр нь маш ноцтой үр дагавар үүсгэж. Магадгүй Тавантолгой, Гашуунсухайтын  төмөр зам зэрэг мега төслүүд дээр том эрх ашгийн төлөө хоёр тийшээ харсан болов уу. Тиймээс Женко нь өнөөдөр Эбигээ Тавантолгойг хувьдаа авах гэж байсан, Хятадад 100 жилээр өгөх гэж байсан гэдэг амны уншлагатай болсон байх. 

Уг нь Женко, Эби хоёр улс төр, бизнес төдийгүй бараг л ураг төрлийн хэлхээ холбоотой. Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар 1997-1999 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Баттулгын хувийн туслах, жолоочоор хоёр жил гаруй ажиллаж байжээ. Тухайн үед “17 чингэлэг спирт”-ийн хэрэг мандаж, тэр хэргээс Х.Баттулга мултарч дөнгөсөн юм. Женко хувийн туслах Х.Болдбаатарыгаа 1999 онд “Сити такси” ХХК-ийн захирал болгож, 200 ширхэг шинэ шар такси авч өгч, бизнест хөл  тавиулж байсан түүхтэй. Сохор зоос ч хүнд зүгээр өгдөггүй Женко ийн өглөгч загнасан нь ямар нэг өр төлснийх гэж хардах үндэстэй.

Ц.Элбэгдоржийн хадам дүү төдийгүй худууд нь ч Х.Баттулгатай бизнесийн эрх ашиг, хувь эзэмшил, нэгдмэл сонирхол гээд олон сэжмээр холбогддог. Ухаад үзвэл бузар булай нь далай цаашаа.

ЖОНХУУРСАН МАНАН

2008 онд МАН болон АН стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулж, хамтарч идэж ууснаар МАНАН гэдэг нэр томъёо үүссэн. Түүнээс хойш 16 жилийн дараа ахиад МАНАН үүсэв. Энэ нь сүүлийн үеийн үйл явдлуудаас харагдаж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн Тамгын газраа бараг тэр чигээр нь энэ парламентад чирээд оруулчихсан. Дээр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг төрсөн ах Херо Баатараар нь дамжуулаад базчихсан. Ингээд хүссэнээ хийж МАНАНтуулж, жонхууруулж байгаагийн жишээ нь шивэр, хулмас үнэртсэн үзэл суртлын нэвтрүүлэг. Хамтарсан Засгийн газар Женкогийн Засгийн газар болсон нь эндээс харагдсан.

Засгийн газрын томилгоонуудад ч женкочид тэргүүн эгнээнд явах болжээ. Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруул гэгчийг томилов.

Б.Саруул нь Х.Баттулгыг сайд байхад зөвлөх, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Тамгын газрынх нь дэд даргаар ажиллаж байсан, бүр өмнө нь “Талх, чихэр”, “Мах импекс” компаниудад нь маркетингийн албаны даргаар ажиллаж байсан унаган женкочин.

Энэ мэтээр женкочид албан тушаалын бялуу хүртсээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүний зүрх зориг, харизмаа гаргаж чадахгүй энэ хэвээр үг дуугүй аялдан дагалдаж, арчаагүй царайлсаар байх юм бол Женкотойгоо хамт арчигдах нь тодорхой болчихлоо. Юун шинэ 30 жилийг эхлүүлэх. Женко ахынхаа шивэртэй оймсыг үнэртсээр байгаад ухаан балартаж унах вий дээ.

Г.УУГАНБААТАР  

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

11 цаг 9 мин

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

16 цаг 55 мин

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

20 цаг 47 мин

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

21 цаг 37 мин

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

21 цаг 56 мин

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

22 цаг 19 мин

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

22 цаг 50 мин

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

23 цаг 48 мин

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

Өчигдөр 09 цаг 34 мин

Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

Өчигдөр 09 цаг 33 мин

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

Уржигдар 20 цаг 18 мин

Эрэлч ноход 151 хүний амийг аварчээ

Уржигдар 17 цаг 50 мин

МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн нэгдүгээр дивизонд тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин болж, түүх бүтээв

Уржигдар 16 цаг 55 мин

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Уржигдар 16 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "Би өнгөрсөн оны 11-р сард хавраас махны үнэ өснө гэдгийг төсөөлж хэлж байсан

Уржигдар 16 цаг 05 мин

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

Уржигдар 15 цаг 17 мин

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорихыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас болно

Уржигдар 13 цаг 15 мин

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

Уржигдар 09 цаг 50 мин

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

2026-05-18

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

23 цаг 48 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

22 цаг 19 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Уржигдар 16 цаг 15 мин

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

20 цаг 47 мин

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-18

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

16 цаг 55 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

2026-05-18

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

Уржигдар 09 цаг 50 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

2026-05-18

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

Сурталчилгаа