“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдвээр энэ сарын 15-ны өдөр сонсгол хийнэ

“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдвээр энэ сарын 15-ны өдөр сонсгол хийнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан билээ.

Тэгвэл тус ажлын хэсгийнхэн энэ сарын 15-нд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэв дор сонсгол зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд уг сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд хуралдаж, агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж, бэлтгэл ажлаа хангаад байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.