Who is who? Хунтайж 126:1 Ням-Осорын Учрал

Who is who? Хунтайж 126:1 Ням-Осорын Учрал

Карьер. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учрал. Залуу жанжин гэдэг шиг “Залуу сайд” гэдэг үг түүнд илүү зохино. Хоёр жил дөрвөн сар ... хоногийн өмнө тэр 35 настайдаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдож байв. Харин яг хагас жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон. Ийнхүү тэрбээр Л.Оюун-Эрдэнийн эмхлэн байгуулсан хоёр дахь танхим болох хамтарсан Засгийн газрын гал тогоог барьж байна. Эрх мэдэл, зангаргаараа бол сайд нарын сайд гэсэн үг.

Парламентчийн хувьд Н.Учрал 2016 онд 29 настайдаа УИХ-ын гишүүн болсноос хойш гурав дахиа сонгогдоод байна. УИХ-ын гишүүнээр анх сонгогдмогцоо инновац, цахим бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулан ажиллаж, улмаар 2018-2020 онд УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 оноос УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Монголын парламентад цахим бодлогын байнгын хороо байгуулагдахад анхны даргаар нь ажилласан, Цахим хөгжлийн яамны анхны сайдаар томилогдсон гэдэг тодотгол түүний намтарт тод, томруунаар бичигдэж үлдэх нь тодорхой.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Виртуал хөрөнгийн тухай гэсэн гол таван хуулийг батлуулсан. 

Замнал. Урлагийн замналаа хөөсөн бол тэр өдийд гялалзсан амжилттай, супер од болох байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хип хоп урсгалаар уран бүтээл туурвиж, “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны баатар Тимоны дүрээр олонд танигдсан нь түүний уран бүтээлчийн мэдрэмж, супер менежмент байв. 2000-аад оны эхэн үеийн залуус түүний “That is it” цомгийг сураглаж, “Чиний төлөө”, “Чиний л өмнө”, “Би хартай залуу”, “Байртай юу”, “Хайр аа, үнсээч” гэх мэт хит дуунуудыг нь амны уншлага болгож явсан.

Н.Учралын аав нь Хөдөлмөрийн баатар, Ардын багш, “Их Засаг” их сургуулийн ректор, яруу найрагч Н.Ням-Осор. Аавынхаа нөлөөгөөр багаасаа шүлэг бичсэн гэдэг.

Дуучин С.Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна, “Нууцхан гуниг”, “Сүүлчийн зогсоол”, дуучин Мөнхбат, Лхагва нарын “Сайн уу, найз минь” зэрэг дууны шүлгийг Н.Учрал сайд бичиж байсан гэвэл та итгэх үү. Үүгээр ч зогсохгүй дөрөвдүгээр ангид байхдаа “Аадар бороо” шүлгийн түүврээ гаргаж, дараа нь “Тэнгэрийн нуур”, “Учралын ертөнцөд аялсан минь” нийтлэлийн ном, “Супер студэнт” (гарын авлага), “Супер спикер” зэрэг хувь хүний хөгжлийн цувралууд, бизнес эрхлэгчдэд зориулж эдийн засгийн болон эрх зүйн “Франчайзинг” хэмээх Монголын анхны франчайзинг судлалын ном бичиж байсан нь түүх болон үлджээ.

Баян айлын эрх хүү гэхэд хүмүүжил, боловсрол сайтай. Гадаадад сурах боломж хангалттай байсан ч эх орондоо, “Их Засаг” их сургуульдаа суралцахыг чухалчилсан гэдэг. “Аавынхаа үүсгэн байгуулсан сургуульд сурахгүй бол хүний хүүхдэд яаж сургалтын чанар ярих юм” гэсэн бодол түүнд байв. Ингээд “Их Засаг” их сургуулийн оюутан болжээ. Сургуулийнхаа нэр, нүүрийг гаргадаг шилдэг оюутан байж. Төгсөөд “Рояал” академийг байгуулж, нэг хэсэг удирдсан. 

Харин Британийн Лимкоквин их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, мөн Британийн Глоустершер их сургуульд Олон улсын менежмэнтийн магистр, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институтэд Түүхийн ухааны доктор /PhD/ зэрэг хамгаалсан гэж намтарт нь бий.

Н.Учрал урлаг, уран бүтээлийн замаасаа гэнэт гарч, улс төр, олон нийтийн ажил руу хөл тавьсан нь 2012 он. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга болж, тэр жилийнхээ намар орон нутгийн сонгуульд нэр дэвшин Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болжээ. 2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхийн албанд томилогдов. Дараа жил нь УИХ-ын гишүүн болсон. Ийнхүү аавынхаа хоёр гурван удаа нэр дэвшиж, нам байгуулж зүтгээд ч хүрээгүй давааг тун амархан давж, парламентын босгоор алхсан юм.

Ирээдүй. Өнгөрсөн 12 жилд тэр жинхэнэ гэрлийн хурдаар урагшилж, карьерын шатаар сүнгэнэтэл крандуулсан. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулсан. Одоо ч Хүүкийн фракц гэгдэнэ. У.Хүрэлсүхийг аав аа гэдэг инээдтэй, явган яриа ч үүнээс үүдэлтэй.

Энэ бүхнээс илүү тэр бол хунтайж. Амандаа алтан халбага зууж төрсөн хунтайж нарын нэг. Энэ нь ч түүнд олон талаар боломж, давуу тал болдог. Чухам эцэг эхийн хайр, хөрөнгө бэл байсан учраас тэрээр хүнд өвчин тусаж, үхэл амьдралын зааг дээр очсон ч эргэж ирсэн гэж болно. Түүн шиг залуу ноёнтонд энэ нь амьдралынх нь том сорилт гэгдэж үлдэх болов уу.

Өвчтэй хэвтэж байхдаа хүртэл албан тушаалын карьер нь зогсолтгүй өссөөр байсан нь түүнд намынхан нь ихээхэн итгэл тээдгийнх гэж уншиж болмоор байдаг. Цаашид ч түүний карьер өснө. Дор хаяж 20 жилийн замнал, хол явах потенциал түүнд бий. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэдэг билүү, нам мэднэ гэдэг билүү.    

Яг одоо Ням-Осорын Учралын зогсож байгаа улаан шугам бол хүссэн хүн бүхэнд олдоод байдаг боломж биш. УИХ-ын гишүүний хувьд тэр 126 гишүүнтэй анхны парламентад нас залуу ч туршлага зузаан нэгэнд тооцогдоно. Гурав дахиа сонгогдсон гишүүнтэй хэн, юу ярих юм!

Сайдын суудалд хоёр дахь удаагаа сууж, цахим хөгжил, цахим шилжилтийг эхлүүлж, гардан хэрэгжүүлж буй. Хүссэн хүсээгүй энэ Засгийн газрын гол ажлууд болох боомтын төмөр замын холболт, уран олборлох гэрээ зэрэг мега төслүүд, төрийн өмчит компаниудад хийж буй хууль, эрх зүйн шинэчлэл буюу реформ, цаашид хийхээр төлөвлөж байгаа төрийн албаны шинэчлэл зэргийнхээ ард амжилттай гарч чадваас тэдгээр нь Н.Учралын легаси буюу улс төрийн тавцан дахь өв болж үлдэнэ.    

Г.Ууганбаатар

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

Уржигдар 20 цаг 43 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

Уржигдар 12 цаг 38 мин

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална

Уржигдар 10 цаг 44 мин

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

2026-05-22

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

2026-05-22

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

2026-05-22

Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

2026-05-22

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

2026-05-21

Эрэлч ноход 151 хүний амийг аварчээ

2026-05-21

МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн нэгдүгээр дивизонд тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин болж, түүх бүтээв

2026-05-21

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

2026-05-21

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "Би өнгөрсөн оны 11-р сард хавраас махны үнэ өснө гэдгийг төсөөлж хэлж байсан

2026-05-21

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

2026-05-21

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорихыг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас болно

2026-05-21

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

2026-05-18

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

Уржигдар 12 цаг 38 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

2026-05-21

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-18

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

2026-05-18

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

2026-05-21

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

2026-05-18

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

2026-05-21

Сурталчилгаа