Цахим мөрийтэй тоглоомд донтож, эд хөрөнгөө алдан, сэтгэл санаагаар хохирсны улмаас 6 хүн амиа егүүтгэжээ
Өнгөрсөн он буюу 2023 онд цахим хэрэгсэл ашиглан 7142 этгээд 16 мянга гаруй хэрэг үйлдэн 8965 иргэнд 139 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд мөрийтэй тоглоомд донтож, эд хөрөнгөө алдаж, сэтгэл санаагаар хохирсны улмаас 6 хүн амиа егүүтгэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Эдгээр амь насаараа хохирсон иргэд 21-29 насны залуучууд байжээ.
Тиймээс цахим мөрийтэй тоглоомны улмаас ямар их харуусал, хагацал гуниг бий болдог гэдгийг иргэн та ойлгож, энэхүү хууль бус үйлдлээс зайлсхийж, татгалзахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.