Орон нутгийн оюутнууд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж авна
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа.
Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна. Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг.
Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зарим асуудал тулгарч байсан тул өмнөх журмыг шинэчлэн боловсруулж, батлав.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.