Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагоны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийхээр мордоно.

9:00-12:30 цагт: Төрийн ордонд "Их эзэн Чингис хаан" танхимд "Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь" олон улсын онол, практикийн хурал болно. Утас: 9111-8608, 8805-3401

11:00 цагт: “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн “Бүсгүй” УСК-ны хэвлэлийн хурал “Корпорейт” зочид буудлын “Улаанбаатар” танхимд болно. 96696674

16:00 цагт: ЕБС, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмсэнтэй холбоотой хөдөө орон нутгийн тогооч нарыг сургалтад хамруулж байна. Утас 94996949, 99169068

-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.-Улсын дугаарын захиалгыг энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор авч эхэлнэ.

Шинэ, шилмэл бүтээлийн онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 7-20-нд “Блью Мон” галерейд гарч байна.

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод энэ сарын 13-17-нд Монголын таеквондогийн VII их наадам "Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая" уриан дор 7 төрлөөр болж байна.

Хилийн чанадад:

Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.