Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг” компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг” компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.

content 1580 474036145 3944472255

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.

content 1580 473792389 3944472425

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчуудаа аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр Монгол Улс Франц улстай уран олборлолтын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ юм.

Засгийн газар, УИХ-аар батлуулсан хөрөнгө  оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.

Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад  улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

content 1580 473618004 3944472282

2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөблөрийг дэвшүүлж, олон жилийн турш улстөржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь мегө төслөө хөдөлгөж чадлаа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.