Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцоно. Утас: 86150069
10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11:30 цагт: УИХ-ыг тарахыг улс төрийн намууд шаардаж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99790206, 80190070
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.
Усанд сэлэлтийн УАШТ энэ сарын 22-25-нд болж байна.
Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Орон нутагт:
-Хөвсгөл аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан энэ сарын 22-23-нд болж байна.
-Сүхбаатар аймгийн ИТХ хуралдаж Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батална.
Хилийн чанадад:
Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.