УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт ажиллаж байна

2024.06.05-нд батлагдсан Шүүх байгуулах тухай хууль 2025.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Шүүхийн байгууллага стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийг Хууль зүйн байнгын хорооны хянасан саналаар дэмжин, баталсан. Ингэснээр шүүхийн байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэж чадсан юм.

content 1649 cc67b8b3 0867 4bdb a

Тодруулбал, шүүхийн байргүй байсан Архангай, Дархан-Уул аймгийн шүүх, Багануур дүүргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийн болон Өмнөговь аймгийн шүүхийн барилгын санхүүжилтийг шийдсэн. Уулзалтаар УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.

Говь-Алтай аймгийн шүүхийн байгууллагын төлөөллийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ, зохист ачааллаас давсан байдлаар ажиллаж буй тухай болон шүүхийн байранд прокурорын байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн хуулинд шүүхийн байранд шүүхээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт зөрчигдөж байгаа зэрэг асуудлыг хөндлөө.

content 1649 0c221a0a 8325 4da5 9

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.