Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэрэгт холбогджээ
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнууд тодруулбал, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын шуурхайн удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй хүмүүс хүнд өвчний улмааас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээчдийн хувийн мэдээллийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг компаниудад өгдөг байжээ. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлэгүүдийн цогцос хадгалах газарт тухайн компани хүргэж өгсөн үйлчилгээний төлбөрийг ар гэрээс авдаг байсан. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн компаниудад давуу байдал олгосныхоо төлөө Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхайн удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга Т.Бат-Идэр нарын эмч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Нэр дурдагдсан хоёр хүнтэй хамт Нийслэлийн түргэн тусламжийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг мөн тооны хүмүүс яллагдагчаар татагдан шүүхэд шилжээд байсан билээ. Өөрөөр хэлбэл буяны цогц үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 10 орчим хүний гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тйоргийн шүүхэд хэлэлцэхээр байсан ч шүүх хурлыг ирэх сарын 20-ны өдөр хийхээр хойшлуулсан байна.
Дээрх яллагдагч нарын дунд Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн багтсан бөгөөд түүний хувьд буяны үйлчилгээ үзүүлдэг компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байхдаа хэрэгт холбогдсон албан тушаалтануудад хахууль өгсөн гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 22.5.1 хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Эх сурвалж www.unuudur.mn
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.