Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

8:00-17:00 цагт: Ажилчид, хүүхдүүдийг папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулах өдөрлөг ХӨСҮТ-д болно.

10:00 цагт: ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99028438

11:00 цагт: Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.

12:00 цагт: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн нээлт Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн төвд болно. 

13:00 цагт: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-ын их танхим өнөөдөр, маргааш болно. Утас: 88444121, 99034043

-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Орон нутагт:Ховд аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан болно.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.