Орон нутгийн дугаартай автомашинууд ирэх сарын 15-наас эхлэн 5000 төгрөгийн хураамж төлнө

Орон нутгийн дугаартай автомашинууд ирэх сарын 15-наас эхлэн 5000 төгрөгийн хураамж төлнө

НИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай авто машинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байхаар өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс журамласан. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Энэ захирамжийг хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.

Тодруулбал,

1.Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэснээ нотолсон;

2.Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласнаа нотолсон;

3.Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон;

4.Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсаныгаа нотолбол 5000 төгрөгийн хураамж төлөхгүй юм байна

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.