Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

9:00 цагт: Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2025.01.01-нээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болсон. Улсын хэмжээнд 833 нийгмийн ажилтныг чадавхжжуулах, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт ГБХНХЯ-ны сургалтын танхимд эхэлнэ. Утас 8901-7101 

11:00 цагт: Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд эхэлнэ. Хуралдааны дараа Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгнө.

11:00 цагт: “Эдийн засгийн үр ашигтай олон улсын цогц шийдэл” олон улсын бизнес эрхлэгч нарын уулзалт МҮХАҮТ-д болно. Утас: 99672029, 89854549

11:00 цагт: Монголбанкнаас 2024 оны нийгэм эдийн засгийн тойм мэдээлэл, мөн статистик мэдээллийн хураангуйг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Г байрны 2 давхарт болно. 

11:00 цагт: ХӨСҮТ зааланд томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. 

10:00-12:00 цагт: Азийн Өвлийн спортын IX наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэх ёслол Монголын Үндэсний Олимпын Хорооны 407 тоот хурлын танхимд болно. 

11:30 цагт: GUYS хамтлагийн “GOOD LUCK” шоу тоглолт 6 дугаар сарын 7-нд болох талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

12:00 цагт: Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооноос Хаврын уралдааны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ. Утас: 99790206, 80190070

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл’’ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд өнөөдөр, маргааш зохион байгуулна.

-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

 -Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Орон нутагт:

-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1 хүртэл  хуваарийн дагуу үргэлжилнэ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025” өнөөдөр дуусна. 

Хилийн чанадад:

Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.