Утааны сонсгол: Агаарын бохирдол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болсон

Утааны сонсгол: Агаарын бохирдол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болсон

Иргэн Б.Мөнгөнхишигийн гаргасан өргөдлийн дагуу 70 мянгаас дээш иргэний санал цугларч, улмаар УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, утааны сонсголыг зохион байгуулахаар болсон билээ.

Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл хяналтын сонсгол эхэллээ.

Өнөөдрийн сонсголоор

• Агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэг дэх хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээлэл сонсоно.

• Утааны асуудал, стандарт, хяналт зуух түлшний технологи сэдэвт хоёр дахь хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээлэл сонсох юм.

Мөн энэ үеэр Агаарын бохирдол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болсон гэдгийг мэргэжилтэнүүд хэлж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.