УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү?

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү?

Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаа Ховд аймгийн Засаг даргын суудлаар сольж баруун аймагт очиж хууль тогтоогч болох үндэс сууриа тавьсан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хандив “но”-той  байжээ. Тодруулбал, түүний сонгуульд хандив өгсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Ханбогд Эксплорэйшн" компани 30 сая төгрөгийг хандивласан байна.

content 1705 barimt1

“Ханбогд Эксплорэйшн" компани нь 100 хувь гадаадын  хөрөнгө оруулалттай компани бөгөөд  Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэдийн эзэмшлийн компани аж. 

content 1705 barimt2

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заасан байдаг.

Хэрэв түүний гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж, гэм буруутай нь эцэслэгдвэл түүний гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.