Танилц: НИТХ-ын “давхар дээлтэй” төлөөлөгчид!
Өнгөрсөн оны 10-р сард орон нутгийн ээлжит сонгуулиар НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсон. Тус 45 мандатын 40-ийг нь МАН авсан бол үлдсэн 5-ыг нь АН авсан байдаг. Үүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчид ээлж, дараалал нийслэлийн харьяа газруудад томилогдох болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 26 төлөөлөгч давхар дээлтэй болоод байна.
Тодруулбал,


Нэг үгээр хэлбэл дээрх 26 төлөөлөгч бүгд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын удирдлаганд ажиллаж буй дарга статустай нийслэлийн төлөөлөгчид.
Эндээс дүгнэвэл НИТХ-ын төлөөлөгчдийн талаас илүү хувь нь баталсан төсвөө өөрсдөө захиран зарцуулна гэсэн үг. Ингэснээр хяналт, хариуцлагын тогтолцоо хэрэгжих боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн төсвийг захиран зарцуулчихаад Нийслэлийн Иргэдийн Хурал дээр орж ирээд төсвийг үр өгөөжтэй зарцуулах тухай ярих нь өөрөө “парадокс” юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.