Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдлаа

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдлаа

2025 оны 02 дугаар сарын 03 -нд Ардчилсан Намын Улс Төрийн Зөвлөл хуралдаж Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Намын үйл ажиллагааг улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх замын зургийг хэлэлцэж, шилжилтийн үед ажиллах Ардчилсан Намын Үндсэн Дүрэм болон намын Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо. Энэ хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Наянтайн Ганибалыг Улс Төрийн Зөвлөлд танилцуулан, ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг баталгаажууллаа.

content 1713 d6b9c547 c1a1 4203 b

Улс төрийн намын хуульд заасан намын дотоод аудитораар Үндэсний Аудитын Дарга асан А.Зангадыг, санхүүгийн удирдах ажилтны үүрэгт ажилд Г.Чулуундоржийг томилов. Түүнчлэн, улс төрийн орчинд хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж буйг харгалзан хиймэл оюуны хэрэглээ ардчилсан тогтолцоо, хүний эрхтэй холбоотой асуудалд хэрхэн нөлөөлж буйд байнгын ажиглалт хийх, хиймэл оюуны ашиглалтын бэлэн байдлын үнэлгээ бүтцийн нэгжийг намын бүтцийг намын дотоодод бий болгох шийдвэр гаргалаа.

content 1713 26e907c4 57dc 4ac8 b

Улс Төрийн Зөвлөлийн хуралд Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр макро эдийн засгийн өнөөгийн байдал, зах зээлийн эдийн засагт тулгарч буй сорилтуудын талаар танилцуулга хийж, цаашид чөлөөт зах зээлийг дэмжих, татварын дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлогын асуудлуудыг хэлэлцүүлэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.