Б.Гэрэлтуяа хагас шигшээд шалгарч, кёрлингчид анх удаа Азийн наадамд өрсөлдлөө

Б.Гэрэлтуяа хагас шигшээд шалгарч, кёрлингчид анх удаа Азийн наадамд өрсөлдлөө

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмын кёрлинг, шайбтай хоккей, шорт трейкийн төрлийн хэсгийн болон урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна.

Азийн наадамд анх удаа оролцож буй манай кёрлингчид холимог хосын төрөлд хэсэгтээ Кувейтэд 5:6, Японд 0:19, Тайваньд 4:8, Тайландад 5:10, Хонконгт 2:9-өөр ялагдлаа. Ингэснээр хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй болов.

Харин шорт трейкийн төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 25 тамирчнаас 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минут, 500 метрт 48.136 секундын амжилтаар хагас шигшээд шалгарлаа. Тэгвэл эрэгтэйчүүдээс 1500 метрт Э.Мөнх-Эрдэнэ 2:33.000, Г.Мөнх-Эрдэнэ 2:27.762, М.Борхүү 2:40.852 минут, 500 метрт М.Борхүү 59.092, Г.Мөнх-Эрдэнэ 44.829, Э.Мөнх-Эрдэнэ 44.610 секунд, 1000 метрт Э.Мөнх-Эрдэнэ, 1:50.694, М.Борхүү 1:41.762, Г.Мөнх-Эрдэнэ 1:34.339 минутын амжилт үзүүлсэн байна.

 

Б.Гэрэлтуяагийн хувьд 1000 метрт шөвгийн 16-д, 1500 метрийн зайд Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчин болов. Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Б.Гэрэлтуяа хувьд хагас шигшээд БНСУ-ын гурав , Тайланд, Казахстаны тус бүр нэг тамирчинтай уралдана. Хэрвээ эхний хоёр байрт шалгарч чадвал шигшээ уралдаанд оролцох эрхтэй болно. Түүний хувьд энэ сарын 9-ний ням гарагт 1000 метрийн зайн уралдааны шөвгийн 16-д уралдах юм. 

content 1740 c6992ffd3bcce8077bcc

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.