Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.03-02.09/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь хүчтэй салхи, шуурга, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь шар усны үерийн дуудлага байна.
Зам тээврийн ослын улмаас хоёр иргэн амь насаа алдсан бол аюулт үзэгдэл, ослоос долоон иргэн гэмтэж бэртжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.