"Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэв
Эрин эверест интернешнл" сургууль өнөөдрөөс төрийн өмчит ЕБС статустайгаар хичээлээ эхлүүллээ.
Тус сургуулв нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэх юм.
2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрладаг "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.