Өнгөрсөн онд манай улс нийт 810 мянган жуулчин хүлээн авчээ

Өнгөрсөн онд манай улс нийт 810 мянган жуулчин хүлээн авчээ

Өнөөдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд болон 21 аймгийн төлөөлөгчид оролцсон "Аялал жуулчлалын долоо хоног" арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ.

content 1751 a455ef53 666e 449b a

Энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын хөгжлийн ололт, амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөх юм. Өнгөрсөн онд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, салбарын нийт орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосон. Энэ онд энэхүү амжилтыг бататган, аялал жуулчлалын хөгжлийг дараагийн түвшинд хүргэхээр хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

content 1751 d209ce4a 20d5 481e 9

2025 онд Олон улсын түншлэлүүдийг өргөжүүлнэ Trip.com-той хамтран ажиллаж эхэлснээр 500 сая хэрэглэгч Монгол Улсыг зорих боломж бүрдээд байна. 2025 онд БНХАУ-д зохион байгуулагдах China International Travel Mart үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орон болж оролцоно. United Airlines Монгол Улс руу нислэг үйлдэхээр болжээ. ОУ-ын зөвлөх байгууллагатай хамтран дунд хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж эхэллээ.Цахим хөгжил, маркетингийг шинэ шатанд гаргахаар тооцоод байна. Монголын нэгдсэн цахим аялал жуулчлалын платформ хөгжүүлж байна. “Go Mongolia” брэндийн хоёрдугаар үе шат эхэлж, Монголыг олон улсад нэгдсэн маркетингийн бодлогоор сурталчлах ажлыг эхлүүлнэ. Монголын анхны "Аялал жуулчлалын сургалтын төв" ашиглалтад ороход бэлэн боллоо.

content 1751 f1807843 56af 453e b

Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, нэг жуулчны дундаж зарцуулалтыг 4,000 ам.долларт, салбарын нийт орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжил, нэгдсэн стратеги, инновац, дэд бүтцийн сайжруулалт, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг олон талт ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.