Алтны үнэ түүхэндээ анх удаа 2900 ам доллараас давлаа
Нэг унц алтны биржийн үнэ анх удаагаа 2900 ам.доллароос давлаа. Нью-Йоркийн Comex биржийн (CME) арилжааны явцад ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 2950 гаруй ам.доллароор арилжаалагджээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, нэг унц алтны үнэ 1.60 хувиар өсөж, 2950.3 ам.долларт хүрснийхээ дараа 2953.8 ам.доллар болж үргэлжлэн өссөн байна.
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөнгөн цагаан, гангийн импортод 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа нэг унц алтны биржийн үнэ анх удаагаа 2900 ам.доллароос давсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.