“Мазаалай-2025” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдэг бүтээлүүдийг үзүүлнэ
. Монголын говь цөлд цөөн тоогоор амьдардаг, улаан номын нэн ховордсон амьтны жагсаалтад бүртгэгдсэн Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг олшруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлах тухай” 437 дугаар тогтоолыг баталсан.
Мөн манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд “Мазаалай” олон улсын мөсөн сийлбэрийн уралдааныг 2024 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд хоёр дахь удаагийн уралдаан өнгөрсөн билээ.
Тус уралдаанд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик зэрэг орны 28 уран бүтээлчийн урласан нарийн хийцлэл бүхий шилдэг бүтээл, мөсөн сийлбэрийг “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 16-22-нд нийслэлийнхэнд нээлттэй үзүүлэх юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.